Энэхүү арга хэмжээ нь “(AI) Хиймэл оюун ухаан болон маркетингийн судалгааны интеграци” гэсэн гол сэдвийн хүрээнд зохион байгуулагдах гэж байна. Чуулганаар Ази номхон далайн 11 улс орны 50 гаруй топ маркетингийн судалгааны агентлагуудын төлөөлөгчид, 800 гаруй бизнесийн байгууллагын оролцогчид хамрагдана. Азийн топ экспертүүдийн илтгэл, воркшопд оролцсоноор тех, дата аналитик суурьтай, хүн төвтэй бизнес процессын шилжилт, CX, дижитал худалдан авалтын замнал, маркетинг судалгаанд AI-д ашиглаж буй ОУ-ын шилдэг туршлагуудаас суралцах болно.
Ray Poynter
ESOMAR- Дэлхийн судалгааны нийгэмлэгийн Ерөнхийлөгч
Дата өгөгдлөөс хэрэглэгч, зах зээлээ гүнзгий ойлгох. Бизнесийн асуудалд хариулт өгөхүйц, шийдэлд хөтөлсөн үр дүнг олж илрүүлэхийн тулд дата өгөгдөлтэй хэрхэн системтэй ажиллах талаар цогц мэдлэг өгөх воркшоп юм.
Энэхүү сургалт нь Ray-ийн Дэлхийн өнцөг булан бүр дэх Топ компаниудтай (blue-chip client)-тэй хамтран ажилласан 45 жилийн туршлага дээр үндэслэсэн юм. Сургалт дараах сэдвүүдийг хамрах болно: Асуудлыг тодорхойлох; дата өгөгдөл дэх гол мессежийг олж илрүүлэх, сториг харуулах арга техникүүдээс бүрдсэн; Бод, Мэдэр, Үйлд! (Think, Feel, Do!) ОУ-ын загвартай танилцана.
Ashok Sethi
13:30 – 16:30
18:00 – 21:00
APRC CONFERENCE 2023
Ази, Номхон далайн орнуудын судалгааны холбоо (APRC), Монголын маркетингийн судалгааны ассоциаци (MMRA)