Чуулганы тухай

АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН СУДАЛГААНЫ ХОЛБОО, ЧУУЛГАНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Энэхүү арга хэмжээ нь “(AI) Хиймэл оюун ухаан болон маркетингийн судалгааны интеграци” гэсэн гол сэдвийн хүрээнд зохион байгуулагдах гэж байна. Чуулганаар Ази номхон далайн 11 улс орны 50 гаруй топ маркетингийн судалгааны агентлагуудын төлөөлөгчид, 800 гаруй бизнесийн байгууллагын оролцогчид хамрагдана. Азийн топ экспертүүдийн илтгэл, воркшопд оролцсоноор тех, дата аналитик суурьтай, хүн төвтэй бизнес процессын шилжилт, CX, дижитал худалдан авалтын замнал, маркетинг судалгаанд AI-д ашиглаж буй ОУ-ын шилдэг туршлагуудаас суралцах болно. Мөн Монголын топ компаниудын СEO 2023 судалгааны тайлангийн нээлт хийнэ, ирсэн хүн бүрт тайланг бүрэн эхээр нь дижиталаар хүргүүлнэ.
Мөн APRC нь Европ (EFAMRO) болон Америк (ARIA) тив дэх ижил төстэй бүсийн холбоодтой нэгдэж, дэлхийн хэмжээнд 40 гаруй үндэсний холбоодыг нэгтгэдэг, 5 тив дэх 3,500 гаруй судалгааны бизнесийг төлөөлдөг Дэлхийн нийтийн судалгааны бизнесийн сүлжээг (Global Research Business Network – GRBN) байгуулжээ.
APRC нь жил бүрийн чуулганаараа дамжуулан Ази, Номхон далайн бүс нутгийн холбоод, нийгэмлэгүүдийн хооронд маркетингийн судалгаа болон холбогдох салбарын талаар мэдээлэл, мэдлэг солилцох гол сүлжээ болж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл

Арга хэмжээнд оролцсоноор

Салбартаа 30+ жил ажилласан Азийн топ экспертүүдээс дараах сэдвүүдээр суралцах боломжтой.
  • Маркетингийн судалгаанд AI-ийг ашиглах шинэ боломжуудын талаар
  • Qualtrics компани нь “CX” туршлагын менежментийн Дэлхийн тэргүүлэх платформ хэрэглэгчээ ойлгох, харилцах чиглэлд CX платформд суурилан хэрхэн дижитал шилжилт хийж байгаа бодит туршлагууд
  • Зан төлөвийн эдийн засгийг маркетингд ашиглах нь
  • Хүн төвтэй бизнес хөгжүүлэлтийн процесс ба дизайн сэтгэлгээ
  • Дижитал худалдан авалтын замнал
  • E спорт онлайн тоглоом X, Y үеийнхэнд нөлөөлөх Азийн №1 суваг болж буй талаар
  • Хэрэглэгчийн туршлагыг судлах, сайжруулах замаар Дэлхийд тэргүүлэх Хятадын автомашины салбарын бодит туршлага
  • Топ 50 CEO-гийн судалгаанаас Монголын болон Глобал бизнесийн 2024 оны тренд харьцуулалт, тулгамдаж буй асуудлуудын талаар гүнзгийрүүлэн судалсан хамгийн сүүлийн үеийн үр дүнтэй танилцана. Networking хийх боломж

ЧУУЛГАНЫ ТУХАЙ

Энэхүү арга хэмжээ нь “Хиймэл оюун ухаан (AI) болон маркетингийн судалгааны интеграци” гэсэн гол сэдвийн хүрээнд зохион байгуулагдах гэж байна. Чуулганаар Ази номхон далайн 11 улс орны 50 гаруй топ маркетингийн судалгааны агентлагуудын төлөөлөгчид, 800 гаруй бизнесийн байгууллагын оролцогчид хамрагдана. Азийн топ экспертүүдийн илтгэл, воркшопд оролцсоноор тех, дата аналитик суурьтай, хүн төвтэй бизнес процессын шилжилт, CX, дижитал худалдан авалтын замнал, маркетинг судалгаанд AI-д ашиглаж буй ОУ-ын шилдэг туршлагуудаас суралцах болно. Мөн Монголын топ компаниудын СEO 2023 судалгааны тайлангийн нээлт хийнэ, ирсэн хүн бүрд тайланг бүрэн эхээр нь дижиталаар хүргүүлнэ.

ЧУУЛГАНЫ АГУУЛГА

Сэдэв: AI & Marketing Research integration- Хиймэл оюун ухаан болон маркетингийн судалгааны интеграци

01

Маркетингийн судалгаанд хиймэл оюун ухааныг ашиглах нь

Мэдээлэл цуглуулах, анализ шинжилгээ хийх, гол санааг гаргахад хиймэл оюун ухааныг ашигласан туршлагууд; Маркетингийн судалгаанд хиймэл оюун ухааныг хослуулан ашигласан бизнесийн жишээ; Хиймэл оюун ухааны ирээдүйд маркетингийн судалгаанд үзүүлэх үр нөлөө, судлаачдын үүрэг оролцоо; Хиймэл оюун ухаан болон маркетингийн судалгааны интеграцитай холбоотой ёс зүйн болон нууцлалын асуудлууд.

02

Өсөлтийг бий болгох инновац - Хүн төвтэй загвар

Инновацыг бий болгох дизайн сэтгэлгээ болон хүн төвтэй загварын зарчмууд; Инновац, өсөлтийн стратегийг хэрэгжүүлэхэд маркетингийн судалгааны гүйцэтгэх үүрэг; Амжилттай хэрэгжүүлсэн бизнесийн жишээ; Хөгжүүлэх, хэрэгжүүлэх шилдэг туршлага; Хүн төвтэй инновацын загварыг хэрэгжүүлэхэд тулгарах асуудал, хязгаарлалтууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх арга замууд.

03

Зан төлөвийн эдийн засаг ба маркетинг

Хэрэглэгчийн зан төлөв, шийдвэр гаргалтыг ойлгоход зан төлөвийн эдийн засгийн гүйцэтгэх үүрэг; Нийгмийн эрүүл мэнд, тогтвортой байдал, шударга ёс зэрэг нийгмийн асуудалд маркетингийн үзүүлэх нөлөө; Маркетингаар дамжуулан нийгмийн асуудлыг амжилттай шийдвэрлэсэн бизнесийн жишээ; Нийгмийн хариуцлагын хүрээнд маркетингийн стратеги боловсруулах, хэрэгжүүлэх шилдэг туршлагууд; Нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд маркетингийг ашиглахтай холбоотой ёс зүйн асуудал, сорилтууд.

04

Сошиал медиа дахь дата анализын кэйсүүд

Хэрэглэгчийн зан төлөв, хүсэл сонирхлыг ойлгоход олон нийтийн мэдээллийн хэрэгслийн дата анализын гүйцэтгэх үүрэг; TikTok, Google, Facebook зэрэг платформуудаас сошиал медиа мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх шилдэг туршлагууд; сэтгэл хөдлөлийн шинжилгээ зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн дата анализын шинэ тутам хөгжиж буй чиг хандлага, технологи; Бизнесийн шийдвэр гаргахад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн дата анализыг ашиглахтай холбоотой ёс зүйн асуудал, сорилтууд.