09:00 – 17:00
18:00 – 22:00
Эм Эм Си Жи компанийн Судалгааны менежер, МУИС, Эдийн засгийн бакалавр зэрэгтэй
Олон улсын судалгааны тэргүүлэх эксперт, Дэлхийн нэр хүндтэй эвентүүдийн гол илтгэгч Ray нь бизнесийн шийдвэр гаргалтад дата аналитикийн үүрэг роль улам бүр өсөж буй дижитал шилжилтийн энэ үед маркетингийн судалгаанд, хиймэл оюун ухааныг (AI) ашиглах шинэ боломжуудын талаар хамгийн сүүлийн үеийн Глобал трендийг хуваалцах болно. Хиймэл оюун ухааныг (AI) хөгжлийн одоогийн шатанд, хэрэглэгчийг ойлгох туршилтуудын талаар бодит туршлагуудыг хуваалцана.
CEO survey 2023: Монголын болон Глобал бизнесийн чиг хандлага
Монголын бизнесийн ТОП 50 гүйцэтгэх захирлуудын үзэл санааг нэгтгэн гаргадаг тайлангийн үр дүнг анхлан хуваалцах гэж байгааг дуулгахад таатай байна. Эдийн засаг, бизнесийн орчны нөхцөл байдлын талаарх 2024 оны хүлээлт, тогтвортой өсөлтийг хангахад тулгарч буй саад бэрхшээл, бизнесийн процесс, дижитал шилжилтийн хүрээнд баримталж буй бодлого зэрэг стратегийн тэргүүлэх чиглэлийг Глобал, Ази Номхон далайн бүс нутгийн нөхцөл байдалтай харьцуулан танилцуулахаар ажиллаж байна.
Зан төлөвийн эдийн засаг ба маркетинг
Маркетинг гэдэг тэр чигтээ хүмүүсийн зан төлөвийг тодорхой хэрэглээнд сургах, өөрчлөхөд чиглэдэг. Сурталчилгаагаар утга учиргүй бөмбөгдөхөөс илүүтэй, зан төлөвийг ойлгох, түүнийг өөрчлөхөд нөлөөлөх гол хөшүүргийг мэдэхэд анхаарах хэрэгтэй болжээ. Зан төлөвийн эдийн засаг нь үүнийг судалж, “Nudge” буюу хүний сонголтод системтэйгээр нөлөөлөхөд илүү шинжлэх ухаанчаар хандах болсон талаар өгүүлэх юм. Үүнийг маркетингд ашиглаж байгаа Дэлхийн шилдэг кейсүүдийн талаар хуваалцах болно
Илтгэлээр дараах асуудлуудыг авч үзэх болно:
Naver дахь хайлтын өгөгдлөөр цахим худалдан авалтын замнал (CDJ)-г ойлгох- Цахим брэндийн хүчний модель
COVID-19 цар тахлын дараа Солонгосчуудын цахим платформд зарцуулах цаг болон онлайн худалдан авалтын хэрэглээ нэмэгдсээр байна. Энэ хэрээр цахим орчинд брэндийн гүйцэтгэлийг удирдах чадавхаа нэмэгдүүлэх шаардлага брэндүүдэд үүсэж байна.
Kantar болон Naver Cloud компаниудын цахим худалдан авалтын замналыг ойлгох, брэндээ онлайн орчинд удирдах, хэр хүчтэй байгааг оношилж, дүн шинжилгээ хийхэд (online buzz), хайлт, худалдан авалтын мэдээллүүдийг нэгтгэж ажилладаг “Цахим брэндийн хүчний индекс” загварыг танилцуулна.
Харилцан ярианы хиймэл оюун ухааныг (AI) эмпирик судалгаанд ашиглах нь
Харилцан ярианы хиймэл оюун ухааныг (AI) тоон болон чанарын судалгаанд ашиглах анхны технологийн Conversational AI EVE™ загвартай танилцах болно. Энэхүү AI суурьтай загвар нь судалгаанд оролцогчийг илүү гүнзгий ойлгох, судалгаа өгөх туршлагыг илүү сонирхолтой болгоход тусалдаг. Дэлхийн олон оронд хийгдсэн бодит кейсүүдийг танилцуулах болно.
Дата өгөгдөлийн хувьсгал
Хиймэл оюун ухааныг судалгаанд ашигласнаар зах зээл, хэрэглэгчийн талаар мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, учир шалтгааныг илрүүлэх үйл явцад хувьсгал хийж байна. Түүнчлэн мэдээллийн үнэн зөв, үр дүнтэй байдлыг ихээхэн нэмэгдүүлж байна. Бизнесийн зорилгодоо хүрэх, зах зээлээ ойлгоход хиймэл оюун ухаан болон маркетингийн судалгааг нэгтгэснээр илүү гүн гүнзгий ойлгох, сайн стратеги шийдэл гаргах тус болж байгаа ОУ-ын кейсүүдийг танилцуулах болно.
И-Спорт тоглоом : Азийн хамгийн тренд болж буй медиа суваг E-sport gaming, сошиал медиа дахь тоглогч инфлюнсерүүд
Энэхүү илтгэлээр зах зээлд цаашид томоохон байр суурийг эзэллэх Gen-Z болон Миллениал үеийнхнийг үр дүнтэй ятгах, нөлөөлөхөд маркетеруудад тулгарч буй сорилтуудыг авч үзэх болно.
Z, Y үеийнхэн нь E-sport gaming тоглогч, хамгийн том хэрэглэгчийн бүлэг бөгөөд Ковид цар тахлын нөлөөгөөр улам бүр тэлж байна. Тэдний сошиал медиа, тоглоом тоглох зан төлөвийг дата аналитикт суурилан ойлгох, тэдэнд онлайн тоглоомын суваг, тоглогч, инфлюнсерүүдийг ашиглан маркетинг, коммуникацийн ажлыг үр дүнтэй явуулж буй бодит кейсүүдийг танилцуулах болно
Эцэст нь, Gen-Z үеийнхэн гэж хэн болохыг тодруулах, тэдэнтэй хэрхэн холбогдох, цаашид 2024 онд юу хийх шаардлагатай вэ гэсэн асуултыг брэнд маркетерууд бид өөрсдөөсөө асуух хэрэгтэй.
Paul Spencer, Gen-Z үеийнхний болон и-спортын зөвлөх Consultant
СХ, Хэрэглэгчийн туршлагын платформд AI ашиглах нь ба хүн төвтэй бизнес процесс
Автомашин хэрэглэгчдийн замнал, туршлагыг ойлгож, онцгой үнэ цэнийг бүтээх нь
Хятад улс автомашины экспортоороо энэ онд Японыг анх удаа давна. Солонгосыг 2021 онд, Германыг 2022 онд давсан. Байнгын хувьсан өөрчлөгдөж байдаг автомашин үйлдвэрлэлийн салбарт тогтвортой өсөлтийн гол стратеги нь хэрэглэгчийн туршлагыг нэн тэргүүнд авч үзэх явдал юм. Хэрэглэгч төвтэй судалгаа болон дизайн сэтгэлгээг нягт уялдуулан авч үзсэнээр, хүний хэрэгцээг нэн тэргүүнд авч үзэж, хэрэглэгчийн туршлагыг нэмэгдүүлж, улмаар автомашин үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг Дэлхийд тэргүүлэх шатанд гаргаж байгаа Хятадын бодит туршлагыг хуваалцах болно.
Японы Хүүхдийг Ивээх Сан (ХИС)-ийн Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Итгэлцлийн Сангийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлсэн өсвөр насны охидын бэлгийн хүчирхийллийн эсрэг “Чи ганцаараа биш-Бүү нуугаарай, бүү нуугдаарай” кампанит ажил нь давхардсан тоогоор 23 сая хүнд хүрчээ. Энэхүү кампанит ажил нь бэлгийн хүчирхийллээс айж, ичихгүйгээр бусдад мэдэгдэж хамгаалагдах ёстой гэдгийг охидод эерэг зөвөөр ойлгуулж, тэдэнд урам зориг өгөхийг зорьсон юм. Илтгэлээр кампанит ажлын коммуникацийн стратегийг амжилттай хэрэгжүүлэхэд ко-крейтив процессын дагуу зорилтот бүлэгтэй хамтран ажиллаж, тэднийг гүнзгий ойлгох нь ямар чухал ач холбогдолтой байсныг танилцуулах болно.